my Ulaanbaatar

http://picasaweb.google.com/monGanzorig/MyUlaanbatarCity2008

сутайн суран хөхүүд

наран наашлаж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт

хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завлиж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухлаж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушигтай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өnдөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг олж үзэх боломжийг олгох аж. хэдийгээр хахирган цагийн элс шороо боссон салхи аажимдаа тэнгэрийн өнгийг орог саарал, бор шаргалдуухан болгох авч, алсын бараа, тэртээх уулс цөм нэгэн өнгөөр уусан нэгдэх нь цэнхэр өнгө юм. цэнхэрхэн дэлхийн, хөх монголын энэ л аглаг хөдөөд, хүрэлгэр нүүртэй, ширэлдсэн үстэй, ширэвээ сахалтай, байнга л ийм дүртэй байдаг болов уу гэмээр нүдээ онийлгож,  дух, зовхиндоо үрчлээ татуулсан ялгагдах юм бараг үггүй гурван эр тийнхүү өвөр зуураа юу ч эс хэлэлцэнэ сууна. өөр өөрийн дотор байх бодол нь л хаяахан сайн ажих аваас нүүрэнд нь илхэн харагдах авч, аманд нь зажлагдах элс шороо, хүчтэй үлээх салхинд эс дуулдах яриа зэрэг  нь тэдний хувьд  хөөрөлдөх нь хэн хэнд нь ярьшигтай санагдана.

хэдийгээр өглөө тэд тус тусын гэрээс гарсан атал ихэнх зүйл нь нэгэн ижил ажээ. унаж яваа морьд нь хүртэл ижилхэн хар хээр зүсэмийнх агаад тохсон эмээл нь цөм төмөр бүүрэгтэй цэрэг эмээл байх юм. хангайн харчуул монгол эмээл дээр дөрөөн дээрээ босож явдаг бол Алтайн, ЗасагтХааны хөх харчуул ихэнх төлөв, зөөлөн бадуушигтай, жижиг модон хавтастай, голдуу ногоон өнгийн гөлөмтэй эмээл тохох нь илбэг. тэд яг сахь зураглагдсан эмээлээс хол зөрүүгүй ижилхэн эмээл тохсон байхаасаа гадна тэдний унаж ирсэн моридны дэлийг засаагүй байх агаад мөнөөх оргилын салхи тэрхүү дэл сүүлийг тасралтгүй хийсгэх нь эзэнд нь ч моринд нь ч тээртэй санагдана.

их уулсын завсарт байх өргөн хөндий зэрэглээнд их далай тэнгисийн цэнхэрдэх мандал дээгүүр нь жирэлзэх хэсэгт хамаг л анхаарлаа төвлөрүүлж суусан хархүү, цаад биенд нь байх хар азарганы нуруу, хантайширын нурууд газраас тасран хөндийрч хөөрч буйг харахдаа дунд нь байх нэг бол хоосон агаар нөгөө бол ус л тэгэж харагдмаар цэхэр цэнхэр өнгийг удтал харж байснаа, амандаа тэндээс бид ч мөн газраас тасархай харагдаж байгаа даа гэж хэллээ. тэгсэнээ яаравчлан босож, мориныхоо шанханд салхинд хийсэж ирээд наалдсан өргөстэй алтан харганыг авч хаяаад буцаж тухлан суув. түрүүнээс хойш юу ч эс хийх эрчүүдийн бодол санаа орчлон дэлхийг тойрох авч бие нь бурхан мэт эс хөдлөх аж. амандаа бувтанаж байсан залуу хар хүү насаар хижээл хоёрынхоо хажууд арай буйр суугаагүй харагдах авч тэд л хоrвоогийн өдрүүдэд үнэнийг таниж мэдсэн гэлтэй харагдах ажээ. тэдэнд энэ уулсын ноён оргил өөрийн мэдэлгүй байхад нь ухаан заах мэт сэтгэгдэл төрүүлэнэ.

намар оройдоо бороо асгарч манан татах үесд, залуу хархүүгийн харж асан говьд нь аймаг сумдын хооронд, хилийн дээс давж Ташкейнтыг зорих цуваа зэрэг нь гэрэл чийдэн болж сүр бараатай харагдах авч гурван харчуулын байгаа оргилоос өт хорхой мэт үзэгдэх билээ. үүлс хүртэл нүднийх нь харцаас доогуурхан хөвөх тэрхүү говийн дээрээс тэнгэр эрхэс, бурхад мэт харахдаа хүний өчүүхэнийг, хорвоогийн барагдашгүй бартааг сэтгэлдээ зураглах нь ядаж цөхөөд байх юмгүй ажгуу.......

2008 оны хавар УБ

for foreigners...or for mongolian companies & individuals Geology...

СУТАЙН тахилага Ба Монгол орон даяар бороо Хур

1

2

3

4

5

6

7

8

9

bhutan-d 2000

хүн төрөлхтөний хамгийн ауга сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны

гарчигт бичсэн агуулганд хүрэхийг гюстав ФЛОБЕР чухалчлан захихдаа зураг нь доор буй Michel Eyquem de Montaigne хэмээх эрхэмсэг, оюунтаны бүтээлүүдийг уншихыг зөвөлжээ.

(1533-1592) Michel Eyquem de Montaigne

хүн төрөлхтөний хамгийн ауга сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй ....

хүн, энэ амьдралыг мөнх бишийг, дэлхий ертөнц хийгээд орчилон хорвоогийн хичнээн уудамыг, цаг хугацаа гэдэг хичнээн төгсөшгүйг, хүн гэдэг өөрөө хичнээн өчүүхэнийг ойлгон үнэмшихэд шашины үзэл, философи болон төгс ухаан хэрэггүй юм. мангуу биш байхад л хангалттай. эсвэл мөнгө, хүүхэн, нэр алдар, худал хуурмаг энэ бүхнээс түрч атугай ангижирч, ирээдүй хэтийн тухай бодолхийлж чаддаг бол хангалттай. Энэ бүхнийг хэн нэгэн зөнөглөл гэхгүй бөгөөд бид бидний үнэт чанарыг бий болгож байдаг оюун ухаант, мэдрэмж хөгжлийнхөө түүхэнд хоёр мянганыг зүгээр өнгөрүүлээгүй хэрэг болох юм.

 

  • хүн гэдэг гайхалтай барьцгүй, хөвсөргөн, үнэхээр гуйвамтгай, хэзээ ч нэгэн янзаараа байдаггүй амьтан.
  • дур хүсэлд цэнгэж сонжиж, бодож эрэгцүүлэх зай гарч байгаа л бол тэр маш хүчтэй ассан тэмүүлэл яавч биш билээ...ны
  • өөрийнхөө хүч, боломжоос хэтийдсэн зүйлийн төлөө бид хариуцлага хүлээж чадахгүй..
  • өнөөдрийн түмэн асуудал маань багадсан юм шиг хожим юу болохыг урьдчилан харах гэж байдгаараа хүсдэг бидний номхоршгүй сониуч зан гэж....
  • мэрэгч төлөгчдийн амжилт олох үндсэн нөхцөл бол лүндэгнэсэн үгийн учир битүүлэг, хоёрдмол утга болон гайхалтай нарийн агууламж бөгөөд тэдгээр судруудын зохиогчид анхнаасаа мөнөөх үгсэд тодорхой утга ерөөсөө оруулаагүй байдаг. тийм ч учраас хойч үеийнхэн нь хүссэн бүхнээ олох боломж бүрдсэн аж.
  • ухаантай хүн сэтгэлийн хямралд өртдөггүй юм биш харин хямралаа хязгаарлан дардаг хэрэг.
  • Оюун ухааны маань үрээр буй болсон алив эрхэм чанарууд чухамдаа хүмүүст зовлон мэдрүүлэхийн тулд л заяагдсан юм биш үү
  • Алдар гавъяа аюулаар цангадаг,... адилхан хоёр нэр төртэй үйлсийн аль биелүүлэхэд төвөгтэй нь л бидэнд илүү сэтгэгдэл төрүүлдэг...
  • сэтгэл зүрхэндээ хамгийн дээд ханамжийг хайж,...тэр нь бидний цорын ганц эзэн болдог...
  • сэтгэл санааны таашаал сонголтыг сөрөн зогсч чадах тийм хорио цээр, тийм гаргалгаа, тийм хүч чадал хаа ч үгүй
  • зовлон гэдэг бид түүнд ямар хэмжээгээр автаж байна, тийм хэмжээгээр нүүрлэдэг юм.
  • гуниг цөхрөл өөрийнхөөрөө оршдоггүй, харин бидний төсөөлөлд л байдаг юм
  • хөндлөнгийн хүмүүсийн үнэнч шудар гад итгэнэ гэдэг өөрөө хангалттай шударга сэтгэлтэйн шинж.
  • бусдад аз жаргалтай харагдаж байгаа нь биш, өөртөө аз жаргалыг мэдэрч байгаа хүн л жинхэнээсээ жаргалтай...


за анхаарал тавьж энэ хүртэл уншисан танд баярлалаа, их чилээлгүй ингээд өндөрлөе. хуучин уншиж байсан номынхоо тэмдэглэлээс хүргэхэд ийм байна.

нутаг минь photo & text

Говь Алтай аймгийн Тонхил сул Улаанбаатар хотоос 1210км зайд алслагдсан сум юм. яг тоолвол мянга хоёр зуун арван гурва л байдаг юм л даа.

багадаа, баргын юм гадарлахтай үгүйтэй байх насандаа энэ мэт хүн чулууг тушиж суугаад л хаяахан нэг амс хийдэгсэн. манай Монгол орны нутагт Түрэг Уйгарын болон Их Монгол улсын эзэнт гүрний 12-оос 13р зууны үеийн хүн чулуу, хөшөө дурсгал, гэрэлт хөшөөн чулуу, хиргэсүүрүүд цөөнгүй байдаг . Архангай, Өвөр хайнгай, Хөшөө цайдамаас авхуулаад Завхан Баянхонгор Говь Алтай, Ховд гээд баруун таван аймаг миний мэдэхээр бүхэлдээ л хиргэсүүрээр дүүрэн байдаг юм.

 зураг №1. Шататын бэлчир Хүн чулуу

зурагт харуулсан хүн чулуу хэдий үеийн түүх дурсгал юм гэдгийг мэдэхгүй ч нутагт минь байдаг болохоор хайрлан хамгаалж байдаг юм. эдгээр нь эрт дээр үед тоногдон сүйтгэгдсэн байх нь элбэг байх агаад өвөгдийнх нь ясыг сэндийчих нь хамгийн том доромжлол байсан шиг байгаа юм, тэр нэгэн он цаг нь тодорхойгүй үед. харин Чингис хааны үед гэрэлт чулуун хөшөөг заавал угсаа гаралтай хүнд зориулан босогдог байсан бөгөөд түүхэнд хамгийн сайн дайчин эр нь насан эцэс болоход түүний дурсгалд гэрэлт хөшөө босгохсон даан ч угсаа гаралгүй хүн юмсан хэмээн харамсан өгүүлсэн тухай баримт байдаг. эдгээр хүн чулууг судалж генетикийн шинжилгээ хийсэн францууд Хүннү үеийн Монголчууд өндөр хамартай өнгөт нүдтэй  шар аристан байсан гэж үзсэн гэдэг.

ихэнх түүх өлгийн зүйлс ижил төстэй ёс заншилыг харуулах бөгөөд тухайн үед алтан гадас одыг буюу чанх хойт зүгийг бариж чиглүүлэн байршуулсан байгаа нь, монголчуудын зүг чиг-ийн баримжаа, одон орны хөгжил хийгээд Монгол хүний оюуны чадамжыг нотлон харуулах олон чухал зүйлсийн баримт болдог юм гэсэн. жишээ нь нэгэн баатарын булшыг хөндөхөд түүний эд хэрэглэл болон морь нь хамт булагдсан байсан байна. харин өдөр тутамын эд хэрэглэл, ном сум, жад сэлмээс илүүтэйгүүр нэгэн аяга миний сонирхолыг маш их татсан юм. тэр бол бага ангийн хүүхэд юм уу, цэцэрлэгийн хүүхэд хооллохоор жижигхэн аяга байсан юм.  эртний баатар эрс модон аяганд хоол унд идэж уух агаад өөрийн аяганд л зөвхөн идэж ууж, түүнийгээ байнга авч явдаг байсан шиг байгаа юм. мөн тэр аягаар нэг л удаа идэх агаад нэмж иддэггүй, мөн хооллож ундалсаны дараагаар аяганыхаа амсарыг үрж багасгасаар сүүлдээ жижигхэн хундаг шиг хэмжээтэй болно. энэ үед түүнд хийсэн хоол ундаанд баатарууд маань цаддаг, түүгээрээ л хоол хийж дөнгөдөг байсан, эсвэл дасан зохицсон байж тарах юм. нууц товчоонд шүдний махаар хоол хийж, шүлсээр унд хийдэг гэж дүрсэлсэн нь магадгүй Монгол баатарууд үнхээр тийм байсан байж болохыг үгүйсгэх аргагүй л юм. гэтэл хүн төрлөхтөний мэлмийг далдчуулах махир сэлмээ өргөх хүч хаанаас нь гардаг байсан юм болдоо. бүгд ямар нэгэн тэнгэрийн хүчтэй, хувилгаан дүртнүүд байсан юм болов уу. хэзээ ч очиж үзээгүй газар орныг эзлэхээр магадгүй үргэлж л өөрсдөөс нь илүү хөгжилтэй байсан мэт хөгшин европыг нялах байхад нь арчаад өнгөрсөн өвгөд маань эгэл биш байсан мэт...яаж тэр их иргэншилийг эрхшээж байсан юм болдоо монгол хүмүүс....

тэр үеийн хойт зүг одоогийн хойт зүгээс зөрүүтэй буюу, бага тоон үзүүлэлттэй хазайлттай байдгийг хүртэл мөнөөх булш бунхан хиргэсүүрүүд  хэлж өгдөг бөгөөд хаад ноёдын булшийг хийсэн байдал нь багаар бодоход 2000 гаруй хүн тасралтгүй 2-оос 3н сар ажиллах хэмжээний ажлыг хийсэн байдаг нь бидний өвөг дээдс цөөхөн хүнтэй, эвлэж нэгдэх аргагүй, цадал хүчин дорой, зэрлэг бүдүүлэг байсэн гэх мэт үзэл баримтлалыг иш үндэстэйгээр няцааж болохоор баримт цөөнгүй л байдаг бололтой.

хаад тайж гаралтаны дөрвөлжин булш нь нарийн зохион байгуулалттай үйлдэгдсэн байх агаад торго дурдингаар доторлож алтан хадаасаар хатгаж нарийн гоёл чимэглэл, хээ угалзыг гаргасан байдаг юм.

энэ хүн чулуунууд нь хэн нэгний оршуулга юм байна гэж сургуульд ороод мэдэх болсоноос хойш ихэд цэрвэж айдаг байгаад эдгээр, хиргэсүүрийн дэрэгдүүр уртын дуу чадах мэдэхээрээ дуулж явсаар бага балчир үеийнх шигээ ижил дасал болсонсон.

 

 зураг № 2    Тонхил голын хавар.

зурагт харагдах уулс нь сумын төвөөс зүүн урагш байрлах бөгөөд Ерөнхүүгийн оргил хэмээх тэрхүү оргил 1000н ламын агуй байдаг юм.

Монгол орны хамгийн өндөрт орших аймгийн төв бол манай Алтай хот юм. түүнээс ч өндөрч энэхүү гол ус сумын төв байрлана. Сутай уулын ёроолд зун цасаар шуурч ч мэдэх юм. энэ гол загас жараахай байхгүй ч загас жараахай нь би байсан юм. энэ уулс ой мод байхгүй ч гэлээ өндөр чавчим уулсынхаа нөмөр нөөлөгтэй сэтгэл уяатайг би сайн мэдэх юм байна.

 

 

зураг № 3  Эстэйн ам, Хан Сүмбэр. Тонхил нуур.

зурагт харагдах нуурыг Тонхил нуур гэх ба зүүн талаас дарсан энэхүү зурагт нуурын хойт зах нь л харагдаж байна. уг нуурт Соц нийгмийн үед эмээ маань идэж бараагүй гурил будаагаа асгаж байсан паяангаа хуучлах дуртайсан. хэрэв зээ хэрэглэж бараагүй бол хэрэгт ордог байсамсанж, ямар учиртай нийгэм соёл байсан гэхээрээ тэр юм бүү мэд. энэ нуур эсвэл нутгийн маань чулуу хүний хэлээр яридагсан болчиг их зүйл үгүйлэхсэндээ. манай сумд байдаг холбоо нуурын тухай дуу байдаг юм. Холын сайхан Алтайн нутагт маань Холбоо нуур нь шуугин дуулан байдагсан....хайртай ээжийн минь нүд шиг санагдана гэдэгсэн байхаадаа. уулын хяр тагд байралсан хоёр жижиг нуур байдаг юм.

Манайх зүйлийн эхээд нутгалж Баруун Зүүн Боом дээр миний багад их байдагсан. одоо санахад тэнд нэгэн домогт нуур мөн байдаг санагдах юм. энэ жилийн зургаан сарын сүүлээр Сутай уулын анхны төрийн тахилага болох юм бодвол Их овоот хавьд манайхан миний багад нутгалдаг байсан тэрхэн хавьд л ёслол нь болох болов уу даа.

энэ 3-р зураг дээрх Тонхил нуурын ард тал байх  хадтай жижигхэн толгойг Хан Сүмбэр гэж нэрлэнэ. нутгийн залуус Хан Сүмбэр нэртэй нутгийн зөвлөл ажиллуулж байдаг юм.

 

зураг №4.  Хяр Хараатын тоногдсон хиргэсүүр.

өнөөгийн нийгмийн зарим нэг хүмүүсийн сэтгэхүй гэж,.. арилсан дотортой хүмүүс их байх юм. нилээдгүй их ажил болж багаж тоног төхөөрөмжтэй ирж энэхүү нутгийн маань өв дурсгалыг сүүтгэж, санаатайгаар тонон дээрэмдсэн ул мөр нүд халитрам төрх мэр сэр үзэгдэх болсон нь үнхээр эмэгнэлтэй байна.

гэхдээ бид мэдээж харж хамгаалж сахисаар байгаа билээ...

 

зураг №5. Огторгын хүн чулуун хөшөө.

зурагт нутгийн миний хөх улс нулимстай нүдэнд цэнхэртээд үлдсэн хэвээрээ харагдаж байна.....

нутгийн нь чинь гол ус гэсэж байгаа, нуурынх нь шувууд ирж байгаа, хүү минь чи харин хаана байна

мэрэгжил маань инженер болохоор, зураг унших шаардлага их тулгарна, өнгө будаг ялгарсан уран зураг биш ч гэлээ, нарийн хэрчлээс, зураас олонтой, тоо тэмдэгт гололсон, чухам юу байгааг нь энэ мэт фото шиг нэвт шувт хараад ойлгох юмгүй шахам эд.... эдгээр зургаас илүүгээр үгээр урлах авъасгүй хүний хувьд энэхүү зургуудыг уншаад нэг үз гэж санал болгоё. шинэ зууны эх орны иргэд...

2

3

4

5

нутаг нугийнханы уулзалт

Төрийн тахилагт уулын ёслолд зориулж, сонгууль энээ тэрээ гэж сүжрэх юмгүй эртхэн болсон уулзалт,

энэ үеэр мөн Мичид шүргэх Алтай хэмээх тоглолт болсон юм билээ...

сумын засаг .....н Пүрэв.....

нутаг, нуга... гол усны хүүхдүүд, үр сад...

нутгийн хөх хөгшид, уулс шиг бараатай...

амьдрал сайжирч л байна, ....

харих замд,...

21-р зууны Монголчууд

Хөдөөгийн Монголчууд......агаарт нь согтом, сэтгэлд нь уярам хэвээрээ...

зураг шиг байгальд яруу найраг шиг амьдарсаар...

""""ирээдүйн алдартанууд

ардын авъяастан, сайн дурын уран сайханчид...

тусгаар улсын төрийн дуулал эгшиглэнэ.....

хурим.... баруун Алтайд хурим заавал нижгэр болдог уламжлалтай, бэр гуйх... сүй тавих, хундаг тавихгүй .... ууж, хутга тавихгүй ....идэнэдээ....

тал, говь, уулс, .... танил нутгийн минь хэрэгсүүр...

уулс минь, ус нутаг минь, мал сүрэг минь, буман хонь ямаа минь....


өвлүүлэн үлдээх үр сад минь

 

 

баруун монгол

сутай хайрхайн

Бүс хайрхан

ихэр ишиг, буман ямааны нутагт

өглөөний манан сумынн төв рүү бууж ирэх нь

нутаг минь фото

sutai

sutai

(Нийт: 13)